Нууцлалын бодлого
Нэг. Ерөнхий заалт
- Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
- “ИХ НҮҮДЭЛЧДИЙН ЭРИН” ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь www.nomadism.mn нь аялал жуулчлалын оролцогч талуудын нэгдсэн платформ (цаашид “Nomadism” гэх)-оор дамжуулан Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийгХарилцагч {1. Нийлүүлэгч (Тус платформд ашиг олох зорилгоор аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ байршуулж буй хувь хүн, албан байгууллага)-тай 2. Дундын зуучлагч (Тус платформд ашиг олох зорилгоор аялал жуулчлалын салбарын мэдлэг ур чадвартай, гадаад, дотоодын хэрэглэгчийн үйл ажиллагааг харилцагч талтай холбон зохион байгуулах чадвартай хувь хүн, байгууллага), 3. Төрийн байгууллага (Тус платформд нутгийн иргэд, байгууллагыг дэмжин байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, чанар, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилго бүхий } үр ашигтайгаар холбож өгөх зорилготой.
- Тус үйл ажиллагааны хүрээнд хувь хүний болоод байгууллагын мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад энэхүү нууцлалын бодлогын зорилго оршино. Хэрэглэгч, харилцагчид “Nomadism”-д бүртгэл үүсгэхийн өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй. Хэрэглэгч, харилцагч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “Nomadism”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
- Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд “Татгалзаж байна” гэсэн товчийг идэвхжүүлж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглуулахаас татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул “Nomadism”-г зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй болно.
Хоёр. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
- Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, дамжуулж ашиглана.
- “Nomadism”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдэл бүхий цахим орон зайг бий болгох, боловсронгуй болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч нь энд зааснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
- Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Харилцагч” гэж “Nomadism”-д бүртгэлтэй, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийтлэл байршуулсан хувь хүн, албан байгууллагыг;
- “Хэрэглэгч” гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийх, мэдээлэл авах зорилгоор платформыг ашиглаж буй хувь хүмүүс, албан байгууллагыг;
- “Nomadism” гэж аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан, хялбар, төлбөрийн олон боломжит хувилбараар худалдан авах боломжийг олгодог цахим орон зайг;
- “Бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэж борлуулах зорилгоор “Nomadism”-д байршуулсан аяллын хөтөлбөр, эвент, буудлын болон машин түрээсийн захиалга зэрэг аялалын үйлчилгээнд хамааралтай бүтээгдэхүүн үйлчилгээг;
- Хэрэглэгч нь “Nomadism”-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй, мэдээллийг дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэж “Nomadism”-ийн үйлчилгээг авах боломжгүй болох, үүнээс үүдэж Мэдээлэл хариуцагч болон бусад Хэрэглэгчид учирсан хохирлыг бие даан өөрөө бүрэн хариуцна.
- Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
Гурав. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл
- Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “ИХ НҮҮДЭЛЧДИЙН ЭРИН” ХХК байна.
- Хэрэглэгч, Харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@Nomadism.mn болон 9999-9999 утасны дугаараар холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Шаардлагатай хувийн мэдээллийн жагсаалт
- Мэдээлэл хариуцагч нь “Nomadism”-ийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгч, харилцагчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Хэрэглэгч “Nomadism”-д бүртгүүлэх үед утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг “Nomadism”-д шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэв Та tapatrip.com цахим худалдааны системд бүртгэлтэй хаягаар Nomadism-д Хэрэглэгчээр бүртгүүлэх сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь tapatrip.com цахим худалдааны системээс Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл (гар утасны дугаар, нууц үг)-ийн цуглуулна. Иймээс Та энэхүү Нууцлалын бодлогыг зөвшөөрснөөр tapatrip.com цахим худалдааны системээс дээрх мэдээллийг цуглуулах эрхийг Мэдээлэл хариуцагчид олгож байгаа болохыг анхаарна уу.
- “Nomadism”-ийн үйлчилгээг ашиглах явцад Хэрэглэгчээс оруулсан Хэрэглэгчийн овог, нэр, төрсөн огноо, хүйс, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, дансны мэдээлэл, үйл ажиллагаатай холбоотой зураг, түүний мэдээллүүд;
- “Nomadism”-д нийтэлсэн нийтлэл, аяллын хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй түүнтэй холбоо бүхий мэдээллүүд;
- “Nomadism” платформ-д өөрийн хуудсыг нээхэд ашиглагдаж буй компанийн болоод хувийн мэдээллүүд (Үүнд: компанийн нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл, бусад цахим хаяг, байршил, регистрийн дугаар, тусгай зөвшөөрөл, түүний дугаар, компанийн үйл ажиллагааны чадамжыг илтгэх бусад мэдээллүүд багтана);
- Хэрэглэгчийн хадгалсан болон захиалгын түүхийн мэдээллүүд;
- “Nomadism”-ийг хэрэглэх явцад Хэрэглэгч хоорондоо чаталсан мэдээлэл, түүний түүх, ирүүлсэн санал, хүсэлтүүд;
- “Nomadism”-д байршуулсан мэдээлэл, контентыг бусдад хуваалцсан, түгээсэн мэдээллүүд;
- Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
- Мэдээлэл хариуцагч нь “Nomadism”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг автоматаар цуглуулна. Үүнд:
- IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “Nomadism”- ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
- Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
- Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;
Тав. Мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
- Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй болно. Үүнд:
- Харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй тохиолдолд бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нийтэд хүргэх зорилгоор;
- Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, захиалгатай холбоотой холбоотой тодруулах зүйлс гарсан тохиолдолд;
- Таны гар утасны дугаараар холбогдох, эсхүл цахим шууданд мэдээлэл, мэдэгдэл илгээх тохиолдолд;
- Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягийг хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
- Танилт, баталгаажуулалт хийх шаардлагатай үед;
- Хэрэглэгч, Харилцагчаас ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
- “Nomadism”-ийн ашиг тусын тулд хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх;
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх;
- Техникийн засвар хийх;
- “Nomadism”-ийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгчийн нас, хүйс, худалдан авалтын шинж байдал, захиалга гэх мэт).
- Шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
- Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийг “Nomadism”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
- Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “Nomadism”-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.
- Мэдээлэл хариуцагч Хэрэглэгч, Харилцагчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч, Харилцагч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудас, Харилцагчийн хуудас, Nomadism хэтэвчинд үүссэн аливаа хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
- Бид үйлчилгээгээ сайжруулах зорилгоор “Nomadism”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.
- Мэдээлэл харилцагч нь бусад байгууллага, хувь хүний шаардлагаар Хэрэглэгч, Харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
Зургаа. Мэдээллийг дамжуулах журам
- Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
- Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
Долоо. Хэрэглэгч, харилцагчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт
- Хэрэглэгч, Харилцагч нь “Nomadism” дах өөрийн хувийн мэдээлэл, компанийн мэдээллийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
- Хэрэглэгч, Харилцагч нь хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг info@Nomadism.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
- Хэрэглэгч, Харилцагч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн “Nomadism”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
- Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд info@nomadism.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор www.nomadism.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
- Хэрэглэгч, Харилцагчийн хаягийг хаасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг “Nomadism”-д дүрслэхгүй. “Nomadism”-д хувийн мэдээллийг энэхүү бодлогод заасан хугацаагаар хадгална.
- Хэрэглэгч, Харилцагчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
- Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл маяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
Найм. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт
- “ИХ НҮҮДЭЛЧДИЙН ЭРИН” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тухай бүрд “Nomadism”-д нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч, Харилцагч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.
- Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд тухайн өөрчлөлтийг Хэрэглэгч, Харилцагчдад мэдэгдсэн цагаас эхлэн “Nomadism” платформд хэрэгжиж эхлэнэ.